Тарвага агнахыг гурван жилээр хориглолоо
Хуваалцах:
img

Сэтгүүлч Н.Золбаяр

 

  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар агнахыг хориглолоо. Тодруулбал, Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай агнахыг хориглолоо.

 Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img