Шинэ автобусны эхний хэсэг энэ сарын 29-нд ирнэ
Хуваалцах:
img

Хотын дарга Х.Нямбаатар шинэ автобус ирж байгаа талаар мэдээллээ. Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарсан. НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн баасан гарагт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан байдаг.

Тэгвэл уг автобуснууд бэлэн болж байгаа талаар хотын дарга мэдээлэхдээ "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж байгаа мэдээ ирлээ.12 сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. 2 сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ.

Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна.Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр байна шүү дээ" гэжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img