Замын-Үүд автозамын боомтыг энэ оныг дуустал 24 цагаар ажиллуулна
Хуваалцах:
БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд автозамын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлжээ. Туршилт 12 дугаар сарын 16-31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэрэв амжилттай болбол ачаа тээврийн хэсэг нь цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах аж.
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ.
Түүнчлэн тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурч Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтой юм.
Эх сурвалж: ЗТХЯ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0