Шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд 16 хүнийг АНУ-д сургахаар тохирчээ
Хуваалцах:
img

Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар өчигдөр уулзалт хийж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна. Элчин сайд Ричард Буанган "Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгаа. Шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь бэлэн" гэв.

   Боловсон хүчин бэлтгэх ажлыг 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургахаар талууд тохирчээ. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар болсон байна. Ингэснээр Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдах аж. Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг энэ оны есдүгээр сард баталжээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img