Эмнэлгүүдийн орны ачаалал буурчээ
Хуваалцах:
img

Сэтгүүлч Д.Батзолбоо

   Сүүлийн 24 цагийн байдлаар нийслэлд нийт 2573 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулжээ. Үүнээс 1172 хүнд ПГУ /PCR/, 1401 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна. Эдгээрээс “Ковид-19” халдварын 343 батлагдсан тохиолдол илэрснээс 78 нь хүүхэд, долоо нь жирэмсэн эмэгтэй юм. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт шинээр 458 иргэн хэвтэж, 448 иргэн эдгэрч гарсан бөгөөд 23:00 цагийн байдлаар 3948 хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт сул ор 1588, үүнээс эрчимт эмчилгээний 64, энгийн 1524 ор байгаа аж.

Мөн энэ сарын 11-12-ны өдрийн байдлаар тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 146, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 4055, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 8426 байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img