НӨАТ-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
Хуваалцах:
img

2023 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын Ерөнхий Газар(ТЕГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал энэ удаагийн буцаан олголтоор 1,203,803 татвар төлөгч иргэнд 90.1 тэрбум төгрөг олгож байгаа аж. Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо 17,697 татвар төлөгч иргэн 454.6 сая төгрөгийн хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлжээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img