Мобикомын салбарууд ҮНЭГҮЙ ИНТЕРНЭТТЭЙ таблет булантай боллоо
Хуваалцах:
img

2023 оны судалгаагаар Монгол улсын 100 хүн тутмын 83 нь интернэт ашигладаг гэсэн тоо баримт гарчээ. Интернэт ашиглалт жилээс жилд нэмэгдэж байгаа ч тэгш, хүртээмжтэй байдал хот хөдөөд харилцан адилгүй байна.

Бид интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Теди төв, Баян-Өлгий, Хэнтий, Архангай, Хөвсгөл аймгийн салбартаа үнэгүй интернэттэй таблет булан нээлээ. Ингэснээр оюутан сурагчид, иргэд таблетыг ашиглан, интернэтээс хэрэгцээт мэдээллээ авах, цахим ном, хичээл үзэх зэргээр өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд ач холбогдолтой юм.

Мобиком Корпораци нь нийгэмд тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох зорилгоор олон ажил санаачлан хэрэгжүүлдэг. Хамгийн сүүлд тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажлын байранд урьж, Smart Education 3 төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын 2, орон нутгийн 6 сургуульд иж бүрэн дижитал танхим тохижуулж өгсөн билээ.  

Энэ бүгдийн хөдөлгөгч хүч нь болдог, мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээг сонгодог хэрэглэгч ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.

Тэгш, хүртээмжтэй нийгмийн төлөө хамтдаа

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img