Гаалийн байгууллагын агуулах хураагдсан хуурамч архи, согтууруулах ундаагаар дүүрч байгааг иргэдэд анхааруулж байна. Тодруулбал, Эрээнээс их хэмжээний дуураймал савлагаатай архи, виски ихээр орж байгаа аж. Иймд хуурамч архи, вискинд хордохоос сэрэмжлүүллээ.
Өдөрт 200-300 ширхэг хуурамч архи, виски хилээр нэвтрүүлэх оролдлого хийж байгаа бөгөөд гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундаа авахгүй байх нь зүйтэй.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор нэмэгддэг нэг төрлийн худалдаа бол хуурамч архи, виски. Тиймээс гадаадын нэршилтэй бүтээгдэхүүн авахдаа сав баглааны гоё чамин байдал, хямд үнээс гадна хаяг, шошго үйлдвэрлэгдсэн газар, он, сар, өдөр, лац зэргийг сайтар шалгах хэрэгтэй гэв. Гаалийн зөрчилд холбогдсон иргэдэд торгууль ногдуулж, бүтээгдэхүүнийг хурааж байгаа гэлээ. Гаалийн байгууллагад хураагдсан архи, вискиг нэгтгэж байгаад устгалд оруулах аж.
Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш нийт 500 гаруй гарал үүсэл нь тодорхойгүй архийг гаалийн байгууллага хураажээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0