Интерполоор эрэн сурвалжилж байсан эмэгтэйг олж, Туркээс албадан авчирчээ
Хуваалцах:
img

Таван "Ш" ажиллагааны хүрээнд 2019 онд гадаад улсад оргон зайлсан Э гэгчийг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж олж тогтоолоо.

Дээрх этгээдийг Турк улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд өнөөдөр (2024.02.13)-нд Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ. 

Интерполоос хайхад "Улаан булант" зард Монгол Улсын хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгааг байршуулсан талаар өмнө нь мэдээлж байсан.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img