"Соёл, урлагийг дэмжих сан"-гийн төслийн сонгон шалгаруулалтын тухай
Хуваалцах:
img

Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Н.Мөнхзултай ярилцлаа 

Соёл, урлагийг дэмжих сан хэзээ байгуулагдсан бэ? Энэ сангаас олон арван уран бүтээлчид дэмжлэг авдаг гэсэн энэ талаар товч мэдээлэл өгнө үү?

Соёл, урлагийг дэмжих сан нь  анх 1995 онд “Соёл, урлагийг хөгжүүлэх сан” нэртэйгээр Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаас өнөөг хүртэл олон арван төслийг санхүүжүүлж,  соёл, урлагийн салбарын хөгжилд зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн. Сангийн санхүүжилтээр олон улсын тавцанд гарах гараагаа эхлүүлсэн олон арван төслүүдээс онцолбол “The Hu” хамтлаг, Пусаны 18 дахь удаагийн олон кино наадмын шинэ давлагаа уралдааны тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино, Каннын олон улсын кино наадамд сонгогдож оролцсон “Хэвтрийн хүн” кино юм. Түүнчлэн олон улсын хэмжээний уралдаан наадамд уран бүтээлчдийг оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх,   СББӨ-ийн Нүүдэлчин Монгол наадам, Азийн ардын урлагийн их наадам зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах,  түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, соёлын өвийн улсын тооллогыг зохион байгуулах, шилдэг бүтээл туурвилыг хэвлүүлэх зэрэг олон зуун төслийг санхүүжүүлсэн байдаг.

Соёлын яамнаас 2021 оны Соёл, урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтыг зарласан,  энэ онд маш олон төсөл хүлээн авсан гэж сонслоо энэ  талаар мэдээлэл өгөхгүй юу?

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Соёлын яам 2021 оны Соёл, урлагийг дэмжих сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарыг 3 дугаар сарын 1-нээс 31- ний өдрүүдэд зарласан.   Сүүлийн 3 жилд нийт 365 төслийн санал ирж байсан бол энэ жил тооцоолж байснаас хэд дахин их буюу 722 төслийн санал ирлээ.

img
Төстэй мэдээ
img
img