Хөвсгөл Улаанбаатарт газар хөдлөлтийн давтамж идэвхжиж байна
Хуваалцах:
img

Хөвсгөл аймагт өнөөдөр өглөө 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, Алаг-Эрдэнэ сумын нутаг Тариаллагийн нуур орчимд өглөө 04:37 цагт газар хөдлөлт болжээ. Гамшигт үзэгдлийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй аж. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад “Өнөө өглөө Хөвсгөл аймагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл нь ямар нэгэн хор хохиролгүй ч өмнө нь болсон хүчтэй газар хөдлөлтийн давтамж гэж ойлгож болно.

Сүүлийн 30 жил болоогүй хүчтэй газар хөдлөлт Хөвсгөл аймагт энэ оны нэгдүгээр сарын 11-нд болсон. Магнитуд нь 6.7 байсан. Эл хүчтэй газар хөдлөлтийн давтамж жил бүр идэвхжиж байна. Мөн Улаанбаатар хотод ч бас газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа. Хотын орчимд хоёр ч удаа газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн” гэлээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img