2024 онд 12 нэр төрлийн 600 дээжид туршилт шинжилгээ хийлээ
Хуваалцах:
img

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Авто замын итгэмжлэгдсэн төв лаборатори нь 2024 онд 12 нэр төрлийн 600 дээжид туршилт шинжилгээ хийж, үр дүнд санал дүгнэлтийг захиалагч байгууллагад хүргүүлэн ажиллалаа.

Лаборатори нь асфальтбетон хучилтын гол барьцалдуулагч болох өтгөн битумын хэврэгших температур тодорхойлох MNC5210:2002 стандартаар фрассын автомат багаж ашиглан сорил туршилт тогтмол хийж гүйцэтгэж байна.

Энэ туршилт нь битумын бага температур дахь уян шинж чанарын хязгаарыг тогтоох туршилт.

Өөрөөр хэлбэл ган ялтас дээр нимгэн үеэр түрхсэн битумыг тодорхой нөхцөлд хөргөж, нугалахад хагарал үүсэх үеийн температурыг тогтоодог туршилт юм.

Манай орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай учир хүйтний улиралд ховхрол, хагарлаас үүдэлтэй эвдрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд битумыг сонгохдоо аль болох бага температурт хагарал үүсэх битумыг сонгох нь зүйтэй байдаг.

Манай лаборатори нь Италийн CONTROLS, Английн ELE, БНЭУ-ын өндөр нарийвчлал бүхий багаж тоног төхөөрөмж ашиглан олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн AASHTO, ASTM BS болон үндэсний MNS стандартуудын дагуу зам, гүүрийн барилгын 12 төрлийн материалын дээжинд 108 үзүүлэлтээр сорил туршилт, мөн хийцийн орц, норм тогтоох, физик, механик, химийн шинж чанарыг тодорхойлох шинжилгээг хийж гүйцэтгэдэг.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img