Ховд сум чиглэлийн зам энэ онд ашиглалтад орно
Хуваалцах:
А0305 дугаартай улсын чанартай Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замаас Ховд сум чиглэлийн хатуу хучилттай 18.755 км авто зам энэ 2024 онд ашиглалтад орно.
Өнөөдрийн байдлаар далан болон хиймэл байгууламжийн ажлууд бүрэн дууссан.
Дэд суурийн үе байгуулах ажил хийж, нийт 50 хувийн хэрэгжилттэй төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Гүйцэтгэгчээр “Ди Вай Кей Би" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2024 онд барилгын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0