Гадаадад байгаа монголчууд саналаа өгч эхэллээ
Хуваалцах:
img

Гадаад улсад байгаа иргэд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд өнөөдрөөс эхлэн 21, 22, 23-ны өдрүүдэд саналаа өгнө.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байсан 7000 иргэнээс  4000 орчим нь саналаа өгчээ. Харин одоо хилийн чанадад 200 мянга орчим хүн амьдарч байна гэсэн албан бус тоо бий.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсон тул сонгогчид хоёр саналын хуудсыг бөглөнө. Эхний саналын хуудаснаас тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрсээс тухайн тойргийн мандатын тооны дагуу дугуйлна. Харин хоёр дахь саналын хуудсанд Дээд шүүхэд бүртгэлтэй, СЕХ-нд бүртгүүлсэн, нам, эвслүүдийн нэрсийн жагсаалт бий. Гадаад оршин суугаа сонгогчид зөвхөн хоёр дахь саналын хуудсыг бөглөнө. Ингэснээр тэд жагсаалтаас УИХ-ын гишүүн болох боломжтой нэр дэвшигчдийг сонгох юм. Учир нь саналын хоёр дахь хуудас нь Монгол улсыг нэг тойрог гэж тооцно.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img