ЗТХЯ-наас зам тээврийн салбарын өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаас тоймлон хүргэлээ. Тухайлбал,
-2023 онд бүх төрлийн тээврээр ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА НИЙТ 107 САЯ ТОНН АЧАА тээвэрлэж өмнөх оноос 76.6%-ААР ӨССӨН.
-2024 оны эхний хагас жилд 62 САЯ ТОНН АЧАА тээвэрлэсэн нь 2022 оны БҮТЭН ЖИЛИЙН АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭНЭЭС даваад байна.
-Энэ нь оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 120.5 САЯ ТОНН АЧАА тээвэрлэнэ.
-Автотээврийн салбарт ДЭЛХИЙН 15 УЛСТАЙ АВТО ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулсан.
-2023 онд Автотээврийн ачаа тээвэрлэлт 71 сая тонн болж 2.1 дахин өссөн бол 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 41 САЯ ТОНН АЧАА тээвэрлээд байна.
-Энэ нь 2021 оны бүтэн жилийн тээврийн хэмжээнээс 2.3 ДАХИН, 2022 оны бүтэн жилийн үзүүлэлтээс 1.3 ДАХИН өссөн.
-Төмөр замаар 2023 онд нийт 36.1 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оноос 30.3%-аар өссөн нь түүхэн дээд үзүүлэлт байсан.
-2024 оны ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 21 САЯ ТОНН АЧАА тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12 ХУВИАР ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТ.
-2023 онд ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ СЭРГЭЭЖ, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлсэн.
-Ингэснээр агаарын тээврээр 1.7 САЯ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЖ, өмнөх оноос 82%-аар өссөн.
-2024 оны эхний хагас жилд 930 МЯНГАН ЗОРЧИГЧ тээвэрлээд байгаа нь 2022 оны БҮТЭН ЖИЛИЙН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА.
-Цаашид 2024 онд энэхүү өсөлтийг нэмэгдүүлж 2.2 САЯ ЗОРЧИГЧ тээвэрлэхээр төлөвлөөд байна.
-2024 онд мөн бүх төрлийн тээвэрлэлтийн өсөлтийг үргэлжлүүлж ТЭЭВРИЙН ОРЛОГЫГ 8.3 ИХ НАЯД төгрөгт хүргэнэ.
-Одоогоор 21 АЙМАГ, 104 СУМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР нийслэлтэй холбогдсон бол ОХУ, БНХАУ-тай хиллэдэг 7 БООМТ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ болоод байна.
-Өнгөрсөн 4 жилд 1120 КМ ТӨМӨР ЗАМ БАРИАД БАЙНА.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0