Ногоон автобусны хэргийн шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлнэ
Хуваалцах:
img

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг өнөөдрийн 10:00 цагт товлосон.

Тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг долдугаар сарын 4-нд Барилга, технологийн политехникийн коллежийн байранд эхэлсэн. Учир нь нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд 24 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн багтахгүй учир өөр байранд хурлыг зохион байгуулсан.

"Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш гурван удаа хойшилсон.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон хэмээн АТГ-аас мэдээлсэн. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалаад байгаа юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img