Ахуйн үйлчилгээний уулзвараас "Өргөө" кино театрын уулзвар хүртэлх авто замыг засаж байна
Хуваалцах:
img

Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны наймдугаар сарын 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн замын хөгжлийн газар

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img