“Нэт капитал” санхүүгийн группээс паралимпод оролцох тамирчдаа дэмжин амжилт хүсээд тус бүр иж бүрэн хувцас, бэлэн мөнгөний эрхийн бичгийг гардууллаа.Хүн төрөлхтний их баяр, итгэл найдварын галыг асаах паралимпын 17-р их наадам тун удахгүй эхлэх гэж байна. Парис хотноо 2024 оны наймдугаар сарын.28 –аас есдүгээр сарын 9-ний хооронд зохион байгуулагдах юм.
Зуны XVII паралимпын наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцохоор эрхээ авсан гал эрмэлзлээр дүүрэн шигшээ баг, тамирчдаа “Нэт капитал” санхүүгийн группээс дэмжин ажиллаж амжилтыг хүсээд Монгол Улсынхаа төрийн далбааг Парисын тэнгэрт мандуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн амжилт хүсэж, тамирчин тус бүрд нэг сая төгрөг болон “БАБА” брэндийн иж бүрэн хувцас гардуулан өгчээ.
Паралимп бол хүмүүс бүгд өөр өөр байдаг. Бусдаас ялгарах чанар нь хүч чадал болохоос сул дорой байдал биш гэдгийг тэд ойлгоно гэж олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч хэлсэн байдаг.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0