МИАТ: Ирэх арванхоёрдугаар сараас эхлэн Вьетнам улсын Хо Ши Мин хот руу нислэг үйлдэнэ
Хуваалцах:
3 сар
МИАТ ТӨХК ирэх арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Вьетнам улсын Хо Ши Мин хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг үйлдэхээр боллоо. Хо Ши Мин хот нь Вьетнам улсын хамгийн том хотуудын нэг бөгөөд дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг юм.
Тус хот нь байгалийн үзэсгэлэнт газар, амтат хоол, дэлхийн алдартай брэндийн дэлгүүр, худалдааны төвүүд гээд олон зүйлсээрээ жуулчдын сонирхлыг татдаг. Тэгвэл МИАТ ТӨХК өвлийн улиралд дулаан орныг зорьж аялаж амрах хүсэлтэй Монголчууддаа зориулж уг чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөн, тийз борлуулалтаа эхлүүлээд байгаа юм. Мөн Хо Ши Мин хотоор дамжин Вьетнамын бусад хотууд руу болон Европын улсууд руу нислэг үйлдэх боломжтой юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0