БНСУ-д ажиллах хүсэлт бүрдүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 01-нд эхлүүлнэ
Хуваалцах:
3 жил
2021 оны 6 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэх болсон тул хуваарийг 8 дугаар сарын 23-ны өдөр hudulmur-halamj.gov.mn, monkor.net вэб сайтад мэдээлэх бөгөөд Та бүхэн өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг нягтлан шалгаж хуваарийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр шалгалтын цагаас 30 минутын өмнө хоцролгүй ирэхийг үүгээр мэдэгдье.
Шалгалтыг нөхөж өгөх боломжгүйг анхааруулж байна.
Утас: 77121285
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0