ОХУ-д суралцаж байгаа оюутнуудын анхааралд
Хуваалцах:
img

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий Шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гадаад хэргийн яам болон Холбооны хяналтын “Роспотребнадзор” албанаас хамтран гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар 8 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэв.

Мэдэгдэлд ОХУ-д ирэн үргэлжлүүлэн суралцах гадаадын оюутнууд /насанд хүрсэн/ сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой, тодорхой шалтгааны улмаас биечлэн ирж чадахгүй оюутнууд зайны /цахим хэлбэрээр/ сургалтад хамрагдах нөхцлөөр үргэлжлүүлэн хангагдах талаар тус тус дурдсан байна.

Гадаадын оюутнуудыг хилээр хэрхэн нэвтрүүлэх асуудлаарх ОХУ-ын холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, зохицуулалт одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл гармагц ГХЯ-наас мэдэгдэх юм байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img