Хүмүүсийн 95% нь цагаан будааг буруу агшаадаг.
Хуваалцах:
img

Будаанд агуулагдах хорт бодис нь ургалтын явцад ашигласан химийн гаралтай бордоо, хортон шавьжиас хамгаалах, устгах хорноос үүдэлтэй. Будааны талбайг он удаан жил ашигласан байх тул хөрсөнд нь хорт бодисын хуримтлал үүссэн байдаг.

Будаа – алдартай абсорбент, будаа идэхэд бие махбодид агуулагдах хорт бодисыг өөртөө шингээдэг. Будаа нь яг л ийм байдлаар хөрсний бохирдлыг өөртөө шингээнэ…

Мөн будаа тээвэрлэдэг хайрцаг, уут сав нь хүнцэл ихээр агуулсан байдаг – хулганаас хамгаалах зорилготой. Будааг урсгал усанд ус нь цагаан тунадасгүй болтол нь угааж хэрэглэх ёстой ажээ.

Будаанд агуулагдах хүнцлийн зөвшөөрөгдсөн хэмжээ ямар байх ёстой вэ? Чухам ямар хэмжээний тухай яригдаад байгаа нь маш их сонирхол татна. Хүнцэл нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг ялангуяа зүрх судасны өвчлөл, бөөрний дутагдал, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчин.

Аз болж зөв цэвэрлэж болгосны ачаар будаанд агуулагдах хорт бодист хордох магадлалыг багасгах бүрэн боломжтой ажээ. Та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарыг өгөх гэж байна.

Будааг хэрхэн зөв болгох вэ?

Япончууд, хятадууд будаагаа хүйтэн урсгал усанд 7 удаа угаадаг, ингэснээр будаанд агуулагдах эргэлзээтэй агууламжийг эрс бууруулна гэж үзнэ.

Энэ аргыг яаралтай будаа болгох үед л хэрэглэх ажээ.

Угтаа бол будаагаа маш их усанд шөнөдөө дэвтээж хонуулбал илүү сайн цэвэрлэгддэг гэж үздэг. Шөнө усанд хонуулсан будааны хүнцэл 80%-иар багасч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь буурна. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал биз дээ?

Дэвтээсэн будаа бас нэг эерэг нөлөө үзүүлдгийг анхаарах нь чухал. Шөнө өөрт шаардлагатай усыг шингээж авсан тул болохдоо ч хурдан байна.

Урьдчилан дэвтээсэн будаа 13-хан минутад л болно. Амт, чанарын хувьд ч ярих юмгүй, болсныхоо дараа нэг нэгээрээ салсан хөвсгөр зөөлөн будаа идэх нь.

Хүнцэл зэрэг хорт бодисыг багасгаж хөвсгөр зөөлөн будаа идэхийн тулд дараах аргаар будаагаа болгоно уу:

#Будаа_болгох_зөв_арга (хүнцлийг арилгах)

- Хуурай будаа, усны харьцаа 1:5 байна.

- Будаагаа усанд дэвтээж хонуулна.

- Өглөө нь будаагаа хэд хэдэн удаа угаана, ус өнгөгүй болтол угаах хэрэгтэй.

- 1 хэсэг будаа (аяга), 1,5 хэсэг нь ус байна.

- Аль болох бүлээн ус будаандаа хийгээрэй.

- Чимх давс нэмнэ. Давс нь будааны амтыг сайжруулдаг.

- Будаагаа буцлангуут нь галаа эрс багасгана.

- Будаатай савны тагийг таглах эсвэл тавгаар битүүлж орхино.

- Будаа зөөлөн гал дээр 10-15 минутад болно. Ямар ч тохиолдолд тагийг нь авч болохгүй Санаж яваарай: таг авлаа будаа бүтэлгүйтнэ.

Амттай, хөвсгөр, нэг нэгээрээ салсан бас эрүүл будаагаа амтархан зооглоорой.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img