Баянхонгор аймаг хичээл сургалтаа 9 сарын 1, 2, 3-нд цахимаар эхлүүлнэ
Хуваалцах:
img

Аймгийн Онцгой комиссоос 14 хоногийн өмнө цар тахлын үеийн хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгүүд сайтар хангасан байх үүргийг өгсөн. Үүргийн хэрэгжилт хэр хангагдсантай аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр танилцлаа.

Бэлтгэл ажилтай танилцах явцад:

- Санхүүгийн дутмаг байдлаас үүдэн шаардлагатай оношлуур, ариутгалын бодис, бусад шаардлагатай хэрэглэгдэхүүний нөөц бүрдүүлээгүй,

- тухайн сургууль, цэцэрлэгт халдварын тохиолдол эрс нэмэгдэхэд авах хариу арга хэмжээний бэлтгэл хангалтгүй

- сургууль, цэцэрлэгийн багш нарын дунд өвчлөл ихэссэн

- хүүхдүүдээ танхимаар сургах хүсэлтэй эцэг эхчүүдийн хүсэлт, судалгаа эцэслэгдээгүй нөхцөл байдалтай байлаа.

Ковид 19-ын мутаци хувилбар буюу Дельта вирус орон нутагт орж ирснээс үүдэн АОК-оос халдвар авсан иргэний өвчлөлийг хүндрүүлэхгүй байх үүднээс эрт илрүүлэг оношлогоог зохион байгуулсан нь нууц байсан халдварын тоог илрүүлж байна.

Манай аймгийн хувьд 12-с дээш насны хүүхдүүдийн 87 хувь нь вакциндаа хамрагдаад байгаа хэдий ч хоногт илрэх тоо 100, 200 даваад буй энэ цаг хугацаанд вакцинд хамрагдаж чадаагүй 12-оос доош насны хүүхдүүдийн эрүүл мэндийг аль болох эрсдэлд оруулахгүй байх үүднээс АОК-ын гишүүд хуралдаж 9 сарын 1, 2, 3-нд цахимаар хичээл сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэв. Ингэхдээ энэ хугацаанд хариу арга хэмжээний бэлтгэл ажлуудыг сайтар хангаж чадвал танхимын хичээлийг 9 сарын 6-аас эхлүүлэхээр болов.

Энэ хугацаанд мэргэжлийн байгууллагуудаас сургууль цэцэрлэгт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, холбогдох сургалт арга зүйгээр хангах бол танхимаар хичээл сургалтад хүүхдээ хамруулах хүсэлтэй эцэг эхчүүд тухайн сургуульдаа хандах юм. Мөн цахимаар хүүхдүүдээ сургах эцэг эхтэй сургуулийн зүгээс хариуцлагын гэрээг байгуулахаар төлөвлөөд байна.

Бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор АОК-с шаардлагатай нөөц бүрдүүлэхэд нь боловсролын байгууллагад тодорхой дэмжлэгийг үзүүлэх ажээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img