Гурван мянган жилийн настай буган хөшөөг сүйтгэжээ
Хуваалцах:
img

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хиргисүүрийн дэнжид байрлах буган хөшөөн дээр будгаар зурж, 3,000 жилийн тэртээд холбогдох түүхэн өвийн эх төрхөд халджээ. 

Уг хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн цагдаагийн албанаас хайж байгаа юм байна.Уг буган хөшөө нь он цагийн хувьд 3000 жилийн тэртээд холбогдох бөгөөд дөрвөн талдаа том жижиг 12 буга, 7 адуу, цагирган ээмэг, толь, хутга, байлдааны зээтүү, бамбай зэрэг дүрслэлүүдтэй Монгол болон Өвөр Байгалийн бугын хийсвэр дүрслэлтэй сонгодог буган хөшөөний төрөлд багтдаг байна. Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулахад оролцох ёстой бид энэ мэт  хэнэггүй, ухамсаргүй зангаасаа болж маш олон соёлын өвөө устгаж үгүй хийж байгаа талаар соёлын өв хамгаалах газрын мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоос сарын өмнө л гэхэд олон зуун жилийн түүхтэй эд өлгийн зүйлс, бурхан хулгайлсан хэрэг гарсан талаар мэдээлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх тэгвэл 2017 оноос хойш энэ төрлийн нийт 25 гэмт хэрэг бүртгэгдэж, шалгалт хийгджээ. Үүнээс 11 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон бол одоо есөн хэргийг шалгаж байгаа юм байна.

Монгол улсын тулгар төрийн түүхийг олон мянган жилээр урагшлуулж, Монголчууд биднийг төрт ёсны агуу түүхэн уламжлалтай улс гэдгийг дэлхийд  зарлаж байдаг соёлын өвүүдээ хайрлан хамгаалахад иргэдийн оролцоо хамгаас чухал байгааг соёлын өвийн газар болон Эрүүгийн цагдаагийн албанаас иргэддээ уриалж байна.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img