Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарчээ
Хуваалцах:
img

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Арвайн тал баг Хайрханы хишиг гэдэг газар хээрийн түймэр гарч, 10 га талбай шатжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын хүмүүс, орон нутгийн иргэд очжээ. Улмаар 16:23 цагт түймрийг цурманд оруулж, 17:13 цагт бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах зүйлсийг зайлшгүй анхаарах шаардлагтайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.  

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх,

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img