Шороон шуурганд өртсөн малчин өрхүүдэд тусламж үзүүллээ
Хуваалцах:
img

Улаанбаатар. Хүүхдийг Ивээх Сан “Шороон шуурганд өртсөн хүүхэд, малчин өрхийн амьжиргааг дэмжих” төслийг хэрэгжүүлж, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

2021 оны гуравдугаар сарын дундуур болсон хүчтэй шороон шуурга Монгол орны 16 аймаг, 154 сумыг хамарч, 706 хүн төөрч, сураггүй болсноос 10 хүн нас барж, 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 134.266 толгой мал хорогдсон юм.

2021 оны 7-р сарын 5-наас 10-р сарын 4 хүртэл хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд 69 малчин өрхөд таван ханатай гэр, 300 малчин өрхөд эрүүл ахуйн багц, 310 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлжээ.

Тус бүр нь 50 ам.долларын үнэ бүхий эрүүл ахуйн багцад оо, саван, угаалгын нунтаг, ариун цэврийн хэрэгслүүд, хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх зөвлөмж зэргийг багтаасан бол нэг өрхөд өгсөн мөнгөн тусламж нь 100 ам.доллартай тэнцэх монгол төгрөг байжээ. Төслийг “Япон Платформ сан”-гаас санхүүжүүлсэн байна.

Эх сурвалж: Хүүхдийг Ивээх сан

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img