Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүний оронд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан. Энэ хугацаанд Ж.Батзориг, Д.Гангабаатар, З.Нарантуяа, Б.Нармандах, А.Оюунчимэг нар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн юм.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтсон. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Д.Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 100 хувь нь дэмжив. Байнгын хорооны дэмжсэн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батална.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0