Сайжруулсан шахмал түлшний 280 цэг 412 болж нэмэгджээ
Хуваалцах:
img

“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Тэрбээр өнөөдөр нийслэлийн удирлагуудтай өргөтгөсөн хурал хийлээ. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ажилгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож, түлшний ажилд татаж оруул. Бүх талаас хяналт тавих хэрэгтэй. Шахмал түлш зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил биш дүүргийн дарга нар, тухайн дүүргээс сонгогдсон төлөөлөгч нар ч анхаарч, бүх талаас хяналтыг тавих ёстой” гээд түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг холбогдох албаныханд санууллаа.

Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг 280 байсныг 412 болж нэмжээ. Энэ долоо хоногийн сүүлээр 450, цаашид 600 болгохоор бэлтгэлээ хангасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлж байв. Тэрбээр “Түлш борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг нэг өдрийн дотор хийж, маргаашнаас нь шууд гэрээ байгуулж, шуурхай ажиллаж байгаа” гэв. Мөн түлш борлуулах цэг ажиллуулж буй иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа аж. Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож, дээрх асуудалтай холбоотойгоор  дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж,  өдөр тутам мэдээллээ нэгтгэн,  асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэх юм. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь оргил ачааллын үед 15, энгийн үед 30 хоногийн хэрэглээ юм. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш өнгөрсөн онд 3750 төгрөгөөр зарагдаж байсан бол Засгийн газраас үнийг 50 хувь бууруулж нэг шуудай түлш 1875 төгрөгөөр иргэдийн гарт хүрч байна. Түлшний үнэ хямд байгаа нь иргэд ихээр нөөцлөх шалтгаан болсон учраас гэр хорооллын иргэдэд түлшийг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс “Сайн карт”-ны хяналтыг сайжруулахаар боллоо. Сайн картаар нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй. Энэ нь өвлийн саруудад айл өрхүүдийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар гэж үзжээ.

7

8

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img