Саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна
Хуваалцах:
img

Улсын Их Хурлын 2020 оны 40 болон 2021 оны 61 дүгээр тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, санал авах ажиллагаа 2021 оны аравдугаар сарын 10-ны Ням гаригт 07-22.00 цагт явуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна.

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт 89, 28 дугаар тойрогт 59 хэсгийн хороо, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн нийт 152 байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллага байгуулагдсан. Энэ удаагийн нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгөх юм.

Сонгуулийн үеэр Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын дэглэм баримтлах талаар Улсын онцгой комисс болон холбогдох эрх бүхий байгууллагуудын шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг хангахаар эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, алба хаагч, нөхөн сонгуулийг зохион байгуулахад төрийн 1930 гаруй албан хаагч ажиллаж байна.

Нөхөн сонгуулийн санал хураалтын дүн, сонгуулийн ирцийн мэдээг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр олон нийтэд шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэл хангажээ. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудсыг 100 хувь гараар тоолж, хяналтын тооллого явуулна. Нөхөн сонгуулийг ажиглахаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэний нийгмийн төлөөлөл 1271 ажиглагч бүртгүүлэн үнэмлэхээ авчээ.

Нөхөн сонгуулийн ирцийн мэдээг энд дарж үзэх боломжтой. 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img