Урлаг, соёл, спортын арга хэмжээ, гадаадын нислэгүүдийг нээж тогтворжуулах үүрэг өгөв
Хуваалцах:
img

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзжсэн байна. Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой  комиссын дарга С.Амарсайханд үүрэг болголоо. Мөн Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өгсөн байна. Харин төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосожээ.

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгаа учир Ерөнхий сайдын зүгээс холбогдох хүмүүст чиглэл өгсөн байна.
 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img