Монгол орны баруун бүс Ховд аймгийн төвд сургалтын мэргэжлийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хөгжил политехник коллежийг 1944 онд хөдөө аж ахуйн техникум нэртэйгээр байгуулж байжээ. Тус коллежид одоогоор барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн гурван чиглэлд 31 мэргэжлээр 1378 оюутан суралцаж байна. Халамжаас хөдөлмөр шилжих засгийн газрын зорилтын хүрээнд улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжил политехник коллеж 960 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг хүлээн авчээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ховд аймагт ажиллахдаа тус сургуульд зочилсон байна. Ховд аймагт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, аж үйлдвэрийн парк, цементийн үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж зарим ажлууд эхэлсэн. Эдгээр бүтээн байгуулалтыг гардан хийх эзэд нь энэ коллежийн төгсөгчид байна гэдгийг аймгийн удирдлагууд онцлов.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0