Тайланд улс 63 улсаас ирэх бүрэн вакцинд хамрагдсан зорчигчдыг тусгаарлахгүй
Хуваалцах:
Тайландын Хаант улс эрсдэл багатай улсын жагсаалтад дахин 17 улсыг нэмж, нийт 63 улсаас ирэх бүрэн вакцинд хамрагдсан зорчигчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэх шийдвэр гаргажээ.
Тайландын Гадаад хэргийн яамнаас гаргасан шинэ мэдэгдэлд Энэтхэг, Тайвань, Лаос, Мьянмар, Филиппин, Хорват, Индонез, Кувейт, Мальдив, Монгол, Балба, Оман, Румын, Словак, Шри Ланка, Вьетнам, Люксембург зэрэг 17 улсыг нэмж оруулсан байна.
Бусад улсаас ирэх вакцинд хамрагдсан зорчигчид долоо хоногийн тусгаарлалтад хамрагдах шаардлагатай юм. Харин вакцин хийлгээгүй эсхүл бүрэн вакцинд хамрагдаагүй зорчигчид зочид буудалдаа 10 хоног тусгаарлалтад байх юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0