“Тод каннам”-д холбогдох хэргийг маргааш шүүнэ
Хуваалцах:
"Тод каннам" эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж амиа алдсан бүсгүйн хэргийн шүүх хурал маргааш /2021.12.13/ 10:00 цагаас ХУД-ийн эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд болно. Хэргийг эргэн сануулбал, "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0