Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Москва хотын Авто замын дээд сургуулийн захирал Д.Б.Ефименкотой уулзлаа
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Москва хотын Авто замын дээд сургуулийн захирал Д.Б.Ефименкотой  уулзлаа. Уулзалтын үеэр ОХУ-д  зам, тээврийн салбарын  мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар  санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас ОХУ-д олон жил мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг уламжлалыг өргөжин хөгжүүлж, зам, тээврийн салбарын олон чиглэлээр нэн чухал ач холбогдолтой нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.

Орос Монголын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүрээнд авто замын шинэ технологи нэвтрүүлэх, инженер техникийн ажилтнуудыг ОХУ-д давтан сургах, ШУТИС-ийн зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр холбогдох их, дээд сургуултай харилцаа, холбоо тогтооход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

ОХУ-ын Москва хотын Авто замын дээд сургуулийн захирал Д.Б.Ефименко, сайд Л.Халтарт цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлэхийн сацуу өөрийн зүгээс хоёр улсын зам, тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх асуудлаар бүх талаар дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаа илэрхйилэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img