Орон нутгийн замд автомашинууд мөргөлдөж, нэг хүүхэд, хоёр том хүн амиа алджээ
Хуваалцах:
img

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Бурхант багийн “Гарьд” гэдэг газарт хоёр автомашин мөргөлдөж гурван хүн автомашины эд ангид хавчуулагдсан тухай дуудлага энэ сарын 15-ны өдрийн 07:15 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 94 км замыг туулан очиход Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Сай” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус-20” загварын суудлын автомашинтай /3 зорчигчтой/ мөргөлдсөн байсан.

Ослын улмаас автомашины эд ангид хавчуулагдаж гэмтсэн таван иргэнийг 20 минут ажиллаж эсэн мэнд гарган Нарийнтээл сумын нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.

Мөн А /6 настай, эмэгтэй, Баянхонгор аймгийн харьяат/, Т /26 настай, эрэгтэй, Баян-Өлгий аймгийн харьяат/, 1 зорчигч /нэр, нас тодорхойгүй, цогцсыг таних боломжгүй/ нас барсан тул цогцсыг гарган мөн сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн цагдаад тус тус шилжүүлэн өгчээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img