АТГ-т ирсэн гомдол, мэдээллийн 70.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байжээ
Хуваалцах:
img

Авлигатай тэмцэх газарт ирсэн  өргөдөл, гомдол, мэдээллийн 70.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байсан талаар АТГ-аас мэдээллээ. Тус байгууллагын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллүүд дунд хүний нөөц, томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авчээ. Тус алба “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах”, “Хорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, хороонд хандаж үйлчилгээ авсан иргэдийн бүртгэл, статистик”-ийн талаарх судалгааны ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img