Замын-Үүд боомтын үйл ажиллагааны талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ: Ажлын хэсэг үндсэн гурван үүрэгтэй Замын-Үүд боомтод ажиллалаа. Бидний төлөвлөсөн систем бүрэн ажиллагаандаа орсон. Халдвар хамгааллын дэглэмийг өндөр сахиулах. Замын-Үүд сумын бүх шатны байгууллагуудтай суманд нь дэглэмийг чанд сахиулах арга хэмжээ авч байна. Хилийн хамгаалалтын бүстэй холбоотой халдвар хамгааллын ажил. Зэвсэгт хүчин болон хуулийн байгууллагын жолооч нарыг тусгаарлаж байна. Бүх зүйл хатуу хяналтын дор зохион байгуулагдаж байгаа. Энэ бүхэн дээр хамтын ажиллагаа маш чулах байсан. Олон талт хүмүүсийн оролцоог удирдлагаар хангах гэж бас том ажил байлаа. Бүхий л шатны удирдлагын хүмүүсийн зохион байгуулалтыг үр дүнд хүргэсэн учраас тээвэрлэлтийн ажил саадгүй явагдаж байна. Өдөр болгон ерөнхий зохицуулагч гарган ажиллуулж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн асуудал үүсээгүй. Цаашдаа үнэ өртөгтэй холбоотой асуудал хоёр талдаа нээлттэй платформ байгуулж байгаад ажиллахаар ярилцсан. Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой гаалийн цэг 24 цагийн хугацаатай ажиллаж байгаа. Ачаа хүлээн авч байгаа хүмүүс орой 17:00 цагаас хойш оволзож байна. Өглөө 08:00 цагаас орой 17:00 цаг хүртэл ачаалал маш бага. Тийм учраас иргэд ачаа бараагаа авах цагаа бас зохицуулмаар байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0