Орон сууцны үнийн мэдээг Монголбанк өөрсдийн аргачлалд үндэслэн сарын давтамжтайгаар гаргажээ. Өнгөрсөн 2021 онд нийт орон сууцны үнэ 16 хувиар өссөн байна. Үүнийг шинэ, хуучнаар ялгавал
Ипотекийн зээл буюу орон сууцыг бага хүүтэйгээр, удаан хугацаанд хувааж төлж авах боломж бүрдсэн 2013 оноос хойших үнийн индексийг дээрх зурагт харуулсан байна. 2021 оны тухайд шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3 сая төгрөг ба хамгийн өндөр үнэтэйд Сүхбаатар дүүрэгт баригдсан байрууд орж байна. Тус дүүрэгт нэг ам метр талбайн үнэ дунджаар 3.89 сая төгрөг байжээ.
Харин хуучны хоёр өрөө байрны үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард арваннэгдүгээр сараас 2.67 сая төгрөгөөр нэмэгдэж, дундаж үнэ нь 135.8 сая төгрөг болсон байна. Чингэлтэй дүүрэг дэх хуучны орон сууцнуудын үнэ хамгийн өндөр байжээ.
Эх сурвалж: Монголбанк
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0