2 жил
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Агуйн аманд Даян дээрхийн хүрээ байдаг бөгөөд лам нар жил бүр уул, ус, хангай дэлхийдээ зориулан ном хурдаг байна. Даян дэрхийн агуйг сар шинийн 15-ны дотор зорин ирж Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүгэлээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлэгшээдэг учраас Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Архангай гээд монгол орны өнцөг булан бүрээс олон иргэд зорин ирдэг болжээ. Сүүлийн үед өдөрт 70 гаруй машинтай 400 орчим сvсэгтэн Даяндээрх хайрханд мөргөхөөр ирж цай сүүний дээжний сав, хадаг, ул боов, архины шил зэрэг хог хаягдлыг орхин агуйн ам хогонд дарагдаж уул ус бохирдож байна.
Монголын ногоон уламжлал сан, Улаанбаатар хот дахь Эрдэнэбулган сумын нутгийн зөвлөл, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас уул хангайгаа бохирдуулахгүй зөв зүйтэй мөргөл үйлдэхийг уриалсан самбар босгож ард иргэдэд санамж бичиг тарааж байгаа хэдий агуйн орчим бохирдсоор байна.
Иймээс агуйд юу ч аваачиж өргөхгүй, зөвхөн мөргөж залбиран, хүслээ шивнэн, мөнгө, хадгаа даллан аравнайлж, агуйн хананд нааж энерги авхуулан авч буцахыг Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас уриалжээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0