Б.Болдсайхан: Киргизэд гурван настай хүүгийн зүрхийг 80 минут зогсоож хагалгаа хийлээ. Зүрх өөрөө сайн сэргэж ажиллаж эхэлсэн
Хуваалцах:
img

 "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан хилийн чанад дахь хүүхдүүдийг эмчлэх ажил үргэлжилж байна. Тэрбээр сар шинийн баярын үеэр Киргизэд очиж маш хүнд, хавсарсан олон гажигтай. гурван настай, 10 килограмм жинтэй хүүд зүрхний хагалгаа хийжээ.

Энэ талаар Б.Болдсайхан эмч "Тетрадо Фалло + нэмэлт дээд хөндий вен, хуучин тавьсан шунт хаах, хоёр сантиметр ховдол хоорондын маш төвөгтэй байрлалтай цоорхойг хоёр талаас нөхөх, баруун ховдлын гарах хэсэг, уушгины артерт том нөхөөс тавих, баруун ховдлын гарах хэсгийн булчингуудыг авч 0.3мм-ийг 1.2 см болгож өргөсгөх, 3 хавтаст хавхлага засах гээд нэлээд төвөгтэй хүнд хагалгааг 10 килограмм жинтэй хүүгийн зүрхийг 80 минут зогсоож хагалгаа хийлээ. Хагалгааны дараа зүрх өөрөө сайн сэргэж ажиллаж эхэлсэн" гэжээ.

Түүнчлэн энэ сарын 20-нд Киргизээс хоёр хүүхэд Монголд ирж зүрхний хагалгаа хийлгэхээр болсон байна. Киргиз хүүхдүүдийн хагалгааны зардлыг ONDO.brand (Ондо ХХК) хариуцах бөгөөд Хязгаараас чинад төслийн хүрээнд анхны гадаад хүүхдүүдээ ийнхүү хүлээж авахаар болж, нислэгийн зардлыг Хүннү Эйр авиа компани даана гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр "Хойшид хөгжиж буй орнуудын зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Монголд авчран гадаад, дотоодын спонсоруудтайгаа хамтран үнэгүй эмчилгээ хийхээр зорьж, энэ чиглэлээр хамтран ажиллах хувь хүн, албан байгууллагуудыг урьж байна.

“Хязгаараас чинад”, “Зүрх мартахгүй” төсөл 1950-аад онд Хойд Солонгосын 52 хүүхэд Монголд дөрвөн жил амьдарч сурсан гэж Солонгос 70 жил талархдаг шиг Тува, Киргиз, Якут, Тажик, Мьянмар улсын 100, 100 хүүхэд Монголд зүрхний хагалгаанд орж эдгэсэн гэсэн талархал Монгол түмэнд үлдэнэ гэж найдаж эхэлж буй төсөл. Цаашид зардлыг гаднаас босгоно" гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img