Өмнөд Солонгост хамрын хаалт хэрэглэж эхэлжээ
Хуваалцах:
img

Өмнөд Солонгосын “Atman” компани хоол идэх, юм уух үедээ салгаж зүүх боломжтой “Коск” нэртэй ам, хамрын хаалтыг бүтээжээ. “Ко” гэдэг нь солонгосоор хамар гэсэн утгатай үг аж. Дотроо 10 ширхэгтэй хаалтыг 9800 вон буюу ойролцоогоор 23 мянган төгрөгөөр худалдаалж байна. “Коск” нь ам, хамрын хэсэгт зүүх салангид бүтэцтэй юм. Иймээс хоол идэх үедээ хүмүүс амны хэсгээ тайлж, хамрын хаалттайгаа байхаар зохион бүтээжээ.

Түүнчлэн вирусийн эсрэг хамгаалалт бүхий дан хамрын хаалтыг 2000 вон буюу 4700 төгрөгөөр онлайн худалдааны захад зарж байгаа талаар “The Guardian” мэдээлэв. Энэ төрлийн хаалтыг жирийн амны хаалтын дотуур зүүж, хоол идэх үедээ хамрын хаалттайгаа байхыг зөвлөжээ. Коронавирус хамраар дамжиж хүний биед нэвтрэх эрсдэл хамгийн өндөр байдаг талаар зарим судалгаанд дурдсан байдаг.

Австралийн Дикиний их сургуулийн Эрүүл мэндийн өөрчлөлтийн хүрээлэнгийн тархвар судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кэтрин Беннет “Зөвхөн хамрын хаалт зүүх нь "хачирхалтай санаа". Гэхдээ юу ч зүүхгүй байснаас дээр” хэмээн Nine News сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img