ЗХЖШ: 311 дүгээр ангиас цэрэг оргоогүй
Хуваалцах:
Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байлдагч энэ сарын 5-нд цэргийн ангиасаа оргосон гэх мэдээлэл цацагдаад буй. Тухайлбал, 18 настай цэрэг Д ангийн спортын наадмын арга хэмжээний үеэр ангиас оргосон ба аймгийн төвөөс олдсон гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас "Тус ангиас цэрэг оргоогүй, цэргүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ эсэн мэнд байгаа. Ямар нэгэн асуудал үүсээгүй" хэмээн мэдээлэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0