Гурван настай хүүхдүүдийг ирэх сарын 14-нөөс цэцэрлэгт хамруулна
Хуваалцах:
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хоёрдугаар улирлын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болсон талаар мэдээлсэн юм.
Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан “Гурван настай нийт 76,363 хүүхэд бий. Цэцэрлэгт 47 мянгыг нь л хамруулах боломжтой. Гурван настай хүүхдүүдийг ирэх сарын 14-нөөс цэцэрлэгт хамруулна. Тиймээс төрийн өмчит цэцэрлэгийнхээ боломжийг нэлээд шахна. Мөн хувийн цэцэрлэгүүдийн багтаамжид тооцоо судалгаа хийн ажиллаж байна. 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарна” гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0