Монголоос Германд очсон иргэдийг 10 хоног тусгаарлана
Хуваалцах:
img

2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Монгол Улс нь өндөр эрсдэлтэй улсын жагсаалтад орсон бөгөөд ХБНГУ-д нэвтрэх тохиолдолд 10 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна. Монголоос Германд очих иргэд урьдчилан www.einreiseanmeldung.de. цахим хуудсаар орж заавал бүртгүүлнэ.

Европын эм бэлдмэлийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд хүчинтэй визтэй бол 2021.06.25-ны өдрөөс хойш Монголоос Герман руу аялах боломжтой болсон.

Улаанбаатар дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны Визний хэлтэс одоогийн байдлаар шинээр "C" ангиллын (айлчлал, бизнес, аялал жуулчлалын виз, хойшлуулж болох эмчилгээ) визний мэдүүлгийг хүлээн авах боломжгүй хэвээр байгаагаа мэдэгджээ. Харин эрүүл мэндийн шалтгаанаар болон өөр онцгой үндэслэл бүхий тохиолдолд визний мэдүүлгийг хүлээн авч болох бөгөөд энэхүү журамд өөрчлөлт гарсан даруйд ЭСЯ-ны цахим хуудаснаа мэдээлэх юм байна.

Мөн 90-ээс дээш хоногийн "D" ангиллын виз мэдүүлэх хүсэлтэй иргэд вакцины бүрэн тунд хамрагдсан бол 2021.06.25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яамны цахим хуудсаар цаг тохирч байгаа. Үүнд өмнө үйлчилж байсан зарим нэг "D" ангиллын визний мэдүүлэг өгөх хязгаарлалт хамаарахгүй болохыг ЭСЯ-наас мэдээллээ.

Вакцинтай холбоотой тавигдаж буй шаардлагууд:

  • Вирусийн өөрчлөгдсөн хэлбэр бүртгэгдсэн газруудаас тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй хэвээр байна.
  • Зорчигчид герман, англи, франц, итали болон испани хэл дээр үйлдсэн Европын Холбооны дижитал COVID- гэрчилгээ эсхүл адилтгаж болохуйц вакцины баримтыг дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлэх шаардлагатай.
  • Өвдөөд эдгэрсэн хүний хувьд вакцины нэг тунд хамрагдсан байж болно. Хилээр нэвтрэхийн тулд нэг тун вакцин хийлгэхээс өмнө КОВИД-19 вирусээр өвчилж байсан гэдгээ нотлох шаардлагатай. Үүний тулд багадаа 28 хоног, хамгийн ихдээ 6 сарын дотор өгсөн PCR- шинжилгээний эерэг хариуг баримт болгож үзүүлэх шаардлагатай. Өвдөөд эдгэрсэн тухай нотолгоог герман, англи, франц, итали, эсхүл испани хэлээр, дижитал болон хэвлэмэл (цаасан дээр хэвлэсэн) хэлбэрээр үзүүлнэ.
  • 12 нас хүрээгүй, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд PCR шинжилгээний сөрөг хариу эсвэл эсрэг биет (PCR-Test oder Antigentest) тогтсон шинжилгээний баримттай бол ХБНГУ руу нэвтэрч болно. Хилээр нэвтрэхэд вакцины бүрэн тунд хамрагдсан эцэг, эхийн аль нэг нь заавал дагалдаж явна.
  • Зургаан нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт зорчих бол ямар нэгэн шинжилгээний баримт үзүүлэх шаардлагагүй.

Эх сурвалж: ХБНГУ-ын ЭСЯ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img