“ЛэндМН ББСБ” ХК 1.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар боллоо
Хуваалцах:
img

“ЛэндМН ББСБ” ХК (“Компани” гэх) нь 2021 онд (Ковид-19) цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн  засгийн тодорхойгүй нөхцөл байдалд оновчтой шийдвэрийг тухай бүр гаргаж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, харилцагч нартаа уян хатан, боломжит нөхцөлийг санал болгох, системийн шинэчлэлтийг хийж, шинэ бүтээгдэхүүн гаргах дэд бүтцийг бий болгох, бизнесийг өсөлтийг хангах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллалаа.

Ингэснээр 2021 онд цэвэр зээлийн багц 28%-иар өсөж, компанийн цэвэр ашиг 4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь цэвэр ашиг (Ковид-19)-ийн өмнөх үеийн түвшинд хүрч бизнес сэргэж байгааг харуулсан үзүүлэлт болжээ. 2021 оны цэвэр ашиг зорилтот түвшинд хүрсэн тул Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ” гэх) нь  2022 оны 02 сарын 07-ны өдрийн ээлжит хурлаар хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа.

Компанийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу “ЛэндМН ББСБ” ХК-ийн 2021 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.5 төгрөг буюу нийт 1,108,952,525.50 төгрөгийн ногдол ашгийг  хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар болсон байна.  Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2022 оны 02 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон гаргаж, 2022 оны 04 сарын 30-ны  өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулан олгохоор шийдвэрлэв.  

Цаашид бизнесийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох,  байгууллагын хөгжлийг шинэ шатанд гаргах тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.

                                                                                                             “ЛЭНДМН ББСБ” ХК

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img