2 жил
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Нэгдүгээр ангид орсон хүүхдийг бид нар сургуульд бэлтгэгдсэн байдлаар гарааны оношилгоог хийсэн. Зарим эцэг, эх асран хамгаалагч нараас дөнгөж сургуульд орж байгаа хүүхдүүдээс шалгалт авлаа гэсэн буруу ойлголттой шүүмжлэл гарсан. Энэ бол ямар нэгэн шалгалт биш бүх хүүхдийг гараанаас тэгш нөхцөл байдлаас гарах боломжийг хүүхэд бүрт олгох ёстой учраас бид нар нэгдүгээр ангид орсон хүүхдүүд дээр сургуульд бэлтгэгдсэн байдлын гарааны оношилгоог хийсэн. 1-12 дугаар ангийн хүүхдүүд дээр гарааны оношилгоо буюу өнгөрсөн хоёр жил ковидын үед аль хичээл дээр аль ангийн ямар хүүхэд холцрогдол үүссэн байна гэдгийн гарааны оношилгоог хийсэн байгаа. Үүний үр дүнг танилцуулна. Үндсэндээ 4 хүүхдийн нэг нь ганцаардсан, хичээлээс хоцрогдсон, айдас хүйдэст автсан гэсэн судалгаа байсан учраас өнгөрсөн хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс бид нийт улын хэмжээнд 150 сургуульд сэтгэл зүйчдийг бэлтгэн ажиллуулсан. Энэ ажил үр дүнгээ өгч байгаа.
Энэ намрын хичээлийн шинэ жилээс төрийн өмчийн бүх сургуульд сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл хангаж байна. Ер нь сэтгэл зүйчдийг ажиллуулж байгаа гол шалтгаан бол сургуулийн орчинд хүүхдийг яавал эрүүл аюулгүй орчинд сургах вэ гэдэг том асуудал байдаг. Өнгөрсөн хугацаанд гарсан багш нарын ёс зүйн асуудал дотуур байранд байсан хүүхэд амь насаа алдсан, цэцэрлэгийн хүүхэд багшдаа зодуулсан гэх мэт олон асуудал гарсан.
Тийм учраас 2022 оны шинэ хичээлийн жилийг боловсролын ёс зүйн жил болгож байгаа. Сургуулийн орчин дахь хүүхдийн гадуурхал, дээрэлхэлтийг арилгах жил болгон зарлаж байгаа учраас сэтгэл зүйч нарыг ажиллуулж байгаа нь үр дүнтэй ажил болж байна
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0