2 жил
Ерөнхий сайд Хөгжлийн банкны асуудлаар хууль хүчний байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго "Хөгжлийн банк бол Монгол Улсын экспортыг дэмжсэн зээл олгох санхүүжилтийн банк. Сүүлитйн үед тус банкны үйл ажиллагаа доголдож, чанаргүй зээл нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий. өнөөдрийг байдлаар тус банканд 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай, үүний 55 хувь нь чанаргүй зээлийн эрсдэлтэй байгаа. Нийт 28 зээлдэгчийн нэг их наяд төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Мөн 10 зээлдэгчийн асуудал АТГ-д шалгуулж байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн газарт гурван зээлдэгчийн асуудал бий. Хөгжлийн банкны удирдлагуудын зүгээс шүүхийн шатанд зээлдэгч нарын асуудал хугацаа алдаж байгааг мэдээллээ. Нийт 69 сар шүүхийн шатанд явсан хэрэг байна. Мөн шүүхээр хэрэг нь шийдүүлсэн ч арга хэмжээ авахдаа удаж байгааг хэлсэн. Нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Асуудалтай байгаа зээлийн хувьд 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. Хөгжлийн банканд Монголбанк шалгалт явуулдаг. Энэ шалгалтын талаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн мэдээлэл хийсэн. АТГ-ын дарга З.Дашдаваагийн мэдээлХөгжлийн банснээр Хөгжлийн банкны асуудлаар 52 зээлдэгчийн хэргийг шалгуулахаар өгсөн" гэв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0