Б.Жавхлан: Гурван боомтын харилцан нэвтрэх солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо
Хуваалцах:
img

 Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

    Тэрбээр "Хятад Улсын хөгжил шинэтгэлийн хорооны дэд даргатай манай айлчлалын баг уулзалт хийлээ. Тус уулзалтаар бид бэлдсэн олон төслүүдээсээ нэн шаардлагатай, ойрын хугацаанд эдийн засгийн өндөр ач холбогдолтой таван төслөө дэлгэрэнгүй ярилцлаа. Энэхүү таван төслийн нэгдүгээрт, боомтуудын асуудал багтана. Ялангуяа, сүүлийн нэг жилийн хугацаанд Хятад талтай Бичигт, Зүүн хатавч, Гашуунсухайт, Ганц мод, Шивээ хүрэн, Сэхээ зэрэг боомтын үйл ажиллагааг нь өргөжүүлэх, харилцан ачаа тээвэрлэлт хийх чадварыг нэмэгдүүлэх талаар ярьж буй. Тэгвэл эдгээр боомтын гацаад байсан төмөр замыг харилцан нэвтрэх солбилцлын цэгийг тохирох асуудлыг эцсийн байдлаар тохирлоо. Тэгэхээр ялангуяа,Гашуунсухайт, Ганц модны боомтод солбилцлын цэгийг ашиглан харилцан төмөр замыг нэвтрүүлэх, ачаа, барааг ачиж буулгах терминалыг аль талдаа барих вэ гэсэн дараагийн шатны ажил руу орсон. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ шуурхайлах үүрэг чиглэл өгсөн байгаа. Хятадын талаас энэ асуудлыг баяртай хүлээж авахаас гадна хүлээлттэй байна" гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img