Төрийн албаны шалгалт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ
Хуваалцах:
img

Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Шалгалтын бүртгэл  хоёрдугаар сарын 17-ны 09:00 цагаас  гуравдугаар сарын 19-ний 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img