Их Британийн угсаа залгамжлах хунтайж хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авчээ
Хуваалцах:
img

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Чарльзаас коронавирусийн халдвар илэрсэн тухай Букингэмийн ордны захиргаа өчигдөр зарлажээ. Тэрбээр хоёр дахь удаагаа халдвар авсан нь энэ юм. Лхагва гарагийн орой Чарльз гэргий Камиллагийн хамт Британийн Музейд болсон хүлээн авалтад оролцжээ.

Камиллагийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Халдвар илрэхээсээ хоёр хоногийн өмнө Чарльз хатан хаан Элизабеттай уулзаж байжээ. Хатан хаанаас халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгааг Букингэмийн ордноос мэдээлсэн байна. Харин шинжилгээний хариу нь ямар гарсан талаар мэдээлэл өгөөгүй юм.

73 настай Чарльз 2020 оны гуравдугаар сард эхний удаа коронавирусийн халдвар авч байжээ. Тухайн үед хунтайжаас халдварын шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрч байсан гэдэг. Тэр үеэс хойш Чарльз коронавирусийн эсрэг вакцины гурван тунд хамрагдсан юм байна. Одоо Британид хэрэгжиж байгаа журмын дагуу хунтайж 10 хоног өөрийгөө тусгаарлах ёстой. Гэхдээ явцын дунд шинжилгээний хариу нь сөрөг гарвал энэ хугацаагаа тав хоног болгон бууруулж болох юм байна.

Эх сурвалж: BBC

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img